Rapidiously myocardinate cross-platform intellectual capital model. Appropriately create interactive infrastructures

Get In Touch

img

789 Inner Lane, Holy park, California, USA

Пукет Тайланд

  • 7 шөнө 8 өдрийн хөтөлбөртэй аялал

Blog Image
Өдөр 1

УБ-с шууд нислэгээр Пукет-д очиж зочид буудалдаа ачаагаа оруулаад нутгийн хоол зооглосны дараа та зочид буудалдаа амрах эсвэл ойр хавийн бүсүүдтэй танилцах боломжтой. Зочид буудал маань төвдөө ойрхон учраас томоохон худалдааны төв, шоу үзүүлбэр, гудамжны хоол зэргийг сонирхоорой.

Хонох: Паттаяа хот

Өдөр 2

Өглөөний цайгаа зооглоод Пукеттэй дотно танилцаж, зааны парк орж заан хооллох, заан угаах зэргээр хагас өдрийг өнгөрөөж орой нь Тайландын хамгийн нэр хүнд бүхий энтертайнмэнт шоунуудын нэг Fantasea шөнийн шоуг үзнэ.

Хонох: Паттаяа хот

Blog Image
Өдөр 3

Өглөөний цайгаа уугаад хотыг тойрон аялж Big Budda, Chaithararam сүм, Chalong алтан сүм, зэрэг дурсгалт газруудаар зочилно. Орой нь Phuket Old Town-д шөнийн захтай танилцаж, гудамжны хоол идээд буудал руугаа буцна.

Хонох: Паттаяа хот

Өдөр 4

Өглөөний цайгаа уугаад завиндаа суун James Bond-н зураг авалт болсон арлыг багтаасан 5 арлаар зочлох далайн аялалдаа гарна. Аяллын үеэр усанд шумбах, jet ski унах, snorkeling хийх зэрэг нэмэлт үйл ажиллагаанд хамрагдах боломжтой.

Хонох: Паттаяа хот

Blog Image
Өдөр 5

Тус өдрийг та өөрийнхөө дураар чөлөөтэй өнгөрөөх ба зочид буудлын усан санд амрах, нарлаг далайн эрэг дээр хэвтэх, ойр хавийн худалдааны төвөөр зочлох гээд олон боломжууд бий

Хонох: Бангкок хот

Өдөр 6

Өглөөний цайгаа уугаад Тайландын хамгийн том усан паркуудын нэг Andamanda паркыг зорьж бүтэн өдрийг усаар наадаж, гулгаж, хөгжилдөж өнгөрөөнө.

Хонох: Бангкок хот

Blog Image
Өдөр 7

Өглөөний цайгаа зооглоод дэлхийн брэндүүд нэг дор цугласан худалдааны төвүүдээр хэсэж бүтэн өдрийг шоппинг хийж өнгөрөөнө. Хэрвээ та хүсвэл гэр бүлийнхэндээ дурсгалын зүйл аваад шууд буудал руугаа буцсан ч болно.

Хонох: Бангкок хот

Өдөр 8

Өглөөний цайгаа буудалдаа уугаад үдээс хойш онгоцны буудал руугаа хүргүүлж нутаг буцсанаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

shape
shape
shape
Popular
img

Аяллын үнэд багтсан

  • УЛААНБААТАР - ПУКЕТ - УЛААНБААТАР НИСЛЭГИЙН ТИЙЗ
  • ПУКЕТ ДАХ 5 ОДТОЙ ЗОЧИД БУУДАЛ
  • АЯЛЛЫН УНАА, ХӨТӨЛБӨРИЙН ХООЛ
  • ХӨТӨЧ, ОРЧУУЛАГЧ, ҮЗВЭРҮҮДИЙН ТАСАЛБАР
  • ТАЙЛАНД ДАТА СИМ
Popular
img

Аяллын үнэд багтаагүй

  • ХУВЦАС УГААЛГА, НЭМЭЛТ АМТТАН ЗЭРЭГ АЯЛАГЧИЙН ХУВИЙН ЗАРДАЛ
  • ХӨТӨЛБӨРӨӨС ГАДУУРХ АЯЛАЛ, ХӨТӨЧ ОРЧУУЛАГЧ
  • ЖОЛООЧИД ГАР ЦАЙЛГАХ МӨНГӨ, ТАЙ МАССАЖ
  • БЭЛЭГ ДУРСГАЛЫН ЗҮЙЛС
shape
shape

Халуун орныг дайлаар мордох аялалдаа гарахаар шийдсэн бол манай менежерүүдтэй холбогдож аялалын өдрүүдээ сонгох л үлдлээ. Ойртох тусам суудлын тоо цөөн үлдэх тул гэр бүл, найзууд, хамт олондоо эрт дуулгаарай.

ASHID TRAVEL
Хаяг

СБД, 8-р хороо, Сити Тауэр

18-р давхар 1803 тоот

Утас

+976 7676-0003