Rapidiously myocardinate cross-platform intellectual capital model. Appropriately create interactive infrastructures

Get In Touch

img

789 Inner Lane, Holy park, California, USA

Паттаяа Тайланд

  • 7 шөнө 8 өдрийн хөтөлбөртэй аялал

Паттаяа хот нь Тайландын нийслэл Бангкокоос өмнө зүгт 145 км зайд далайн эрэг дагуу оршдог учраас далайн эрэг, далайн хоолоороо алдартай. Жилд хэдэн мянган жуулчид авдаг хэд хэдэн аралтай энэ хотыг Монголчууд маань ч сүүлийн жилд зорих нь ихэссэн. Ашид Трэйвэл танд Паттаяа чиглэлд МИАТ-н шууд нислэг, тансаг yacht, jet ski, snorkeling, амьтны хүрээлэн, усан парк зэргийг багтаасан хөтөлбөртэй аяллаа санал болгож байна.

Blog Image
Өдөр 1

Хөшигтийн хөндийд байрлах Чингис Хаан олон улсын нисэх буудлаас өглөөний 08:10 цагт МИАТ ХК-ий Боэинг-737 онгоцоор 5 цаг 30 минутын нислэг үйлдэн Тайланд улсын Сувранбахуми олон улсын нисэх буудалд Тайланд улсын цагаар 13:45 цагт газардсанаар аялал эхэлнэ. Хилээр нэвтэрч утсандаа e-sim суулган, нисэх буудлын төв үүднээс Toyota Commuter mini van машинаар Паттаяа хотын зүг 1 цаг 30 минут явж 5-н одтой зочид буудалдаа бууна. Оройн 18:00 цагаас Тай үндэсний далайн хоол зооглож амарна. Санамж: Өдөр зөвхөн нислэгийн хоол байгаа тул өглөөний цайгаа уугаад гарвал тохиромжтой. Мөн нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө нисэх буудал дээр ирж бүртгүүлнэ үү.

Хонох: Паттаяа хот

Өдөр 2

Өглөөний цай ууснаар энэхүү өдөр эхэлж Паттаяа хотын Барын паркаар зочилж, цаашаа Зааны тосгон орно. Зааны тосгонд заан угаах, зураг даруулах зэрэг сонирхолтой олон зүйл хийх бөгөөд зочдын хүслээр заан унаж үзэх боломжтой. Өдрийн хоолоо идсэний дараа Floating market буюу завин дээрх захаар аялж, гол дагуу завиар шоппинг хийнэ. Тэндээс аялагчид маань ядраагүй байвал олонхийн саналаар матрын фэрм орж үзүүлбэр үзэх боломжтой.

Хонох: Паттаяа хот

Blog Image
Өдөр 3

Өглөө 8:30-д өглөөний цайгаа уугаад тухайн өдөр далайн эрэг дээр хэвтэх, зочид буудалдаа амрах зэргээр өөрийн хүссэн зүйлээ хийж чөлөөт өдрийг өнгөрөөн, орой 18:00 цагаас зочид буудалдаа оройн хоолоо зооглоно.

Хонох: Паттаяа хот

Өдөр 4

Өглөөний цай уугаад 09:40-д Yacht аялалдаа гарна. Ocean Marine Yacht Club нь манай аялалд зориулан чартер үйлдэх бөгөөд 3 арлаар тойрон далайд загасчлах, моторт завиар арал дээр гарах, снорклин хийх, жет ски унах болон далайн голд пүүл засан амарч тоглох зэрэг хөгжөөнт адал явдалт зүйлсийг хийн өдрийг өнгөрөөнө. Тайланд болон Европ хоолыг зөвхөн бидний аялалд зориулсан тогоочоор хийлгэн завин дээрээ хооллож далайн аялал нийт 8 цаг үргэлжлэн оройн 6:30-д эрэг дээр бууж зочид буудал руу гаа буцна.

Хонох: Паттаяа хот

Blog Image
Blog Image
Blog Image
Өдөр 5

Өглөөний цайгаа ууж өрөөгөө хүлээлгэн өгөөд Тайланд улсын нийслэл Бангкок хот руу өдрийн 12 цагт хөдөлж 2 цаг орчим автобусаар явж хотын төвд байрлах буудалдаа очиж байрлана. Тухайн өдөр чөлөөт өдөр учраас аялагчид буудалдаа ачаагаа оруулаад, зочид буудлын усан санд тухлан хэвтэх эсвэл шоппинг хийж, гудамжны хоол зооглож, шөнийн Бангкок хоттой танилцах боломжтой.

Хонох: Бангкок хот

Өдөр 6

Зочид буудлын ресторанд өглөөний цайгаа зооглоод Геннисийн номонд бичигдсэн дэлхийн хамгийн том давалгаат усан парк болох Siam Park City-г зорьж бүтэн өдрийг дотны хүмүүстэйгээ хөгжилдөж өнгөрөөнө.

Хонох: Бангкок хот

Blog Image
Өдөр 7

Энэхүү өдөр нь аялалын сүүлийн чөлөөт өдөр юм. Дэлхийн хамгийн том худалдааны төвүүдийн нэг CENTRAL WORLD MALL, ICONSIAM зэрэг алдарт худалдааны төвүүдээр шоппинг хийх ба та заавал аяллын групптэйгээ хамт биш өөрийн сонирхсон газраа үзэж сонирхож болно.

Хонох: Бангкок хот

Өдөр 8

11-р сарын 27 өдөр өглөөний цайгаа уугаад өдрийн 12 цагт өрөөгөө хүлээлгэж өгөөд Бангкок хотын Сувранбахуми олон улсын нисэх онгоцны буудалд бүртгэлээ хийлгэн 15:15 минутаас МИАТ ХК Боэйнг 737 онгоцны шууд нислэгээр 22:15 минутад Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардсанаар манай аялал өндөрлөх болно.

shape
shape
shape
Popular
img

Аяллын үнэд багтсан

  • 2 талын шууд нислэгийн тийз
  • Аялалын турш байрлах зочид буудал 5 одтой Буудалд 1өрөөнд 2 том хүн орох
  • Тайланд улс дотрох тээвэр буюу нисэх буудлаас тосох хүргэх
  • Паттая дотрох хөтөлбөртэй аялал бар матар үзэх, floating market үзэх
  • Private yacht + catering +DJ+boat +jet ski +snorling+fishing+pool
  • Ус
  • Аялалын дата сим карт
  • Англи хэлтэй аялалын чиглүүлэгч, орчуулагч
  • Гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгал
Popular
img

Аяллын үнэд багтаагүй

  • Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө
  • Зочид буудал дахь бүх уух зүйлс
  • Гадуур Ресторан дахь бүх уух зүйлс
  • Нутгийн хөтөч, жолоочид гар цайлгах мөнгө
  • Тухайн аяллаын төлөвлөгөөт цагаас 30 дээш минут хоцорсон тохиолдолд тухайн иргэн өөрөө хариуцана.
shape
shape

Халуун орныг дайлаар мордох аялалдаа гарахаар шийдсэн бол манай менежерүүдтэй холбогдож аялалын өдрүүдээ сонгох л үлдлээ. Ойртох тусам суудлын тоо цөөн үлдэх тул гэр бүл, найзууд, хамт олондоо эрт дуулгаарай.

ASHID TRAVEL
Хаяг

СБД, 8-р хороо, Сити Тауэр

18-р давхар 1803 тоот

Утас

+976 7676-0003